Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-28
Дугаар 1/12
Хэргийн индекс 231/2013/0012/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Хумбаагийн Отгонжаргал
Шүүгдэгч А.Хүүхнээ
Зүйл хэсэг 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Насанжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                   

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дархан овогт Адъяагийн Хүүхнээг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар А.Хүүхнээгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүүхнээд оногдуулсан 5 /таван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4.Шүүгдэгч А.Хүүхнээ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Нармандахад 6811350 төгрөг, хохирогч Г.Дэлгэрмаад 7241600 төгрөгийг хохиролд төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар Т.Шинэбаяр, Т.Шинэболд нарыг 16 нас хүртэл нь, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь шүүгдэгч А.Хүүхнээгээс сар бүр тус тус 8643 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дэлгэрмаад олгож, хохирогч Н.Нармандах нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Хүүхнээгийн 62-02 УБИ улсын дугаартай “Пажеро” маркийн автомашин, 27 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууц зэргийг битүүмжилсэн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн №386927 дугаартай “В”, “С” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Замын цагдаагийн тасагт шилжүүлж, АЯ-0077491 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүгдэгч А.Хүүхнээд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины хагархай толь нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Хүүхнээд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж гомдол  гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Хүүхнээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.05 11 Өвөрхангай аймгийн шүүх Гомбын Адьяатогтох А.Хүүхнээ 215.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.15 231 Улсын дээд шүүх Тогтохын Уранцэцэг А.Хүүхнээ 215.4.