Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-01
Дугаар 31
Хэргийн индекс 311/2013/0030/Э
Шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Лодойн Цэрэндулам
Шүүгдэгч Д.Мөнхтүвшин
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Отгонтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Их найман овогт Дашийн Мөнхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т  зааснаар шүүгдэгч Д.Мөнхтүвшингийн тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг нь 4 /дөрвөн/ жилийн    хугацаагаар  хасч  4  /дөрвөн/  жил  хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т  зааснаар  шүүгдэгч   Д.Мөнхтүвшинд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан  4 /дөрвөн/ жил хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газраас авсан зөөлөн эд, 2 гэж дугаарласан цус мэт зүйлийн хусам, спирттэй марлиар арчиж бэхжүүлсэн марлиудыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

5.Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь цагдан хоригдоогүй, иргэний үнэмлэх  нь шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчинтэй болмогц ялтан Д.Мөнхтүвшингийн ¹347427 дугаартай жолоочийн үнэмлэх, АR ¹0435613 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хэнтий аймгийн замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.

7.Хохирогч Ш.Эрдэнэчимэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримтуудаа бүрдүүлж тэжээгчээ алдсаны тэтгэврийн  зөрүүг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т  заасныг журамлан шүүгдэгч Д.Мөнхтүвшинд  энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан 4 /дөрвөн/ жил  хорих ялыг тэнсэж  3 /гурван/   жил 6 /зургаан/  сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Мөнхтүвшинд Хэнтий, Төв аймгийн цагдаагийн газруудад хяналт тавихыг даалгасугай.

9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Давж  заалдах  гомдол  гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхтүвшинд  урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ЦЭРЭНДУЛАМ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.