Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-03
Дугаар 5
Хэргийн индекс 131/2013/0005/Э
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Чулуунбаатарын Байгалмаа
Шүүгдэгч Бямбын Далайхүү
Зүйл хэсэг 088.1. - Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх
Улсын яллагч Х.Ундрах-Оргил
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Мэргэн тайж овогт Бямбын Далайхүүг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцсугай.

 

2. Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Далайхүүг  450 / дөрвөн зуун тавь / цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Далайхүү нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 см урттай саарал өнгийн антений нарийн төмөр 1 ширхэг, жижиг хавтгай үзүүртэй чулуу 1 ширхэг зэргийг  устгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Далайхүүгээс 684000 төгрөг гаргуулж хохирогч О.Пүрэвхүүд олгосугай. 

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Далайхүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.13 19 Баянхонгор аймгийн шүүх Готовын Уламбаяр Бямбын Далайхүү 088.1.