Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-06
Дугаар 0533
Хэргийн индекс 014/2012/0358/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр
Шүүгдэгч Батдоржийн Анхбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч Мэргэн овогт Батдоржийн Анхбаярыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэгт,

          -Шүүгдэгч Сартуул овогт Батдоржийн Ууганбаяр, Хатиагид овогт Гомбохорлоогийн Нэргүй, Сартуул овогт Даваасүрэнгийн Сүх нарыг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг 20 /хорь/ жил хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нэргүй, Б.Ууганбаяр, Д.Сүх нарыг тус бүр 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, 

          -Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нэргүй, Б.Ууганбаяр, Д.Сүх нарт оногдуулсан хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 551 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Нэргүй, Б.Ууганбаяр, Д.Сүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35 нэр төрлийн эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгосугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяраас 2.179.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Дашхутагт олгосугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нэргүй, Б.Ууганбаяр, Д.Сүх нарт тус тус оногдуулсан 02 жил 01 сар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

          10. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Анхбаярт цагдан хорих, Г.Нэргүй, Б.Ууганбаяр, Д.Сүх нарыг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                 Ч.ОТГОНБАЯР

 

                           ШҮҮГЧИД                                  Б.САРАНТУЯА

                                                                           

                                                                               Н.САРАНГҮН



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.