Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-10-04
Дугаар 0490
Хэргийн индекс 014/2012/0358/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр
Шүүгдэгч Дуламсүрэнгийн Алтанбагана
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Тунгалагбуянт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.  Шүүгдэгч Боржигин овогт Дуламсүрэнгийн Алтанбаганыг “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанбаганыг 04 жил 09 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Алтанбаганад оногдуулсан 04 жил 09 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтанбаганы 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 160 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Алтанбаганад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ОТГОНБАЯР

                                   

ШҮҮГЧИД                                    Т.ШИНЭБАЯР

                                    

Б.САРАНТУЯА

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.