Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-04
Дугаар 47
Хэргийн индекс 016/2013/0043/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Д.Энхбаяр, Т.Оюунтунгалаг
Зүйл хэсэг 097.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Улсын яллагч Б.Энхтулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Прокуророос Дайвийгийн Энхбаяр, Тамжидын Оюунтунгалаг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Дайвийгийн Энхбаяр, Тамжидын Оюунтунгалаг нарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Энхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих, Т.Оюунтунгалагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель түмпэнг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Энхбаяр, Т.Оюунтунгалаг нараас 4.731.690  төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болорцолмонд олгож, хохирогчийн төлөөлөгч Д.Баастын 30.600.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашдын эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Т.Оюунтунгалагт 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг СБ дүүргийн ЦХ-т даалгасугай.

7. Б.Энхбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Т.Оюунтунгалагт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас  хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                              Г.БИЛГҮҮН

                                                                                Б.̪ÍÕ-ÝÐÄÝÍÝ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.04 47 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Д.Энхбаяр, Т.Оюунтунгалаг 097.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.31 253 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Энхбаяр, Т.Оюунтунгалаг 097.1.