Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-03-14
Дугаар 12
Хэргийн индекс 161/2011/0003/Э
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Баясгалангийн Баттулга
Шүүгдэгч Тэрбишийн Бадарч, Тэрбишийн Өнөрбаян, Галсангийн Рээдэн
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
246.1. - Гэмт хэргийг үл мэдээллэх
Улсын яллагч Э.Нэргүй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Балжир овогт Тэрбишийн Бадарчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр мотоцикль ашиглан олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Балжир овогт Тэрбишийн Өнөрбаянг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж мотоцикль ашиглан үйлдсэн, шүүгдэгч Таваан овогт Галсангийн Рээдэнг шүүгдэгч Т.Бадарчийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Бадарчийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Өнөрбаянгийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 350000 төгрөгийн үнэ бүхий хүрэн халзан гүү, 350000 төгрөгийн үнэ бүхий бор хонгор морь, 350000 төгрөгийн үнэ бүхий зээрд гүү, 200000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зээрд хязаалан байдас, нийт 1250000 төгрөгийн үнэ бүхийн 4 тооны адууг хурааж, 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Рээдэнг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан шүүгдэгч Т.Бадарчийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Рээдэн нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг дурьдаж,  шүүгдэгч Т.Бадарчийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг, шүүгдэгч Т.Өнөрбаянгийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Бадарчийн өмчлөлийн 278749 хөдөлгүүрийн дугаартай, 050374 арлын дугаартай, <х15088 маркийн саарал өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 72-08 ДУЗ улсын дугаартай 450000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг мотоциклийг хурааж улсын орлого болгож, амины мотоциклийн ашиглалтын дэвтрийн хамт Говьсүмбэр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.   

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ¹084130 дугаарын мотоциклийн үнэмлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын баталгаа, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Бадарчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Бадарчийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Өнөрбаянгийн эд хөрөнгө болох цэнхэр өнгийн Бонго маркийн 55-36 ДУА улсын дугаартай автомашин, хул азарга зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бадарч, Т.Өнөрбаян, Г.Рээдэн нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.




ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Б.БАТТУЛГА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.04.20 12 Говьсүмбэр аймгийн шүүх Батжаргалын Батзориг Тэрбишийн Бадарч, Тэрбишийн Өнөрбаян, Галсангийн Рээдэн 079.1., 081.1., 145.2., 246.1.