Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-02-25
Дугаар 10
Хэргийн индекс 161/2011/0008/Э
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Одцэрэнгийн Однямаа
Шүүгдэгч Мажигсүрэнгийн Сүх-Очир
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Э.Нэргүй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч М.Сүх-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Д.Сосорбурамын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч  Зээрдүүд овогт Мажигсүрэнгийн Сүх-Очирын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д журамлан шүүгдэгч М.Сүх-Очирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т журамлан шүүгдэгч М.Сүх-Очир нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1,499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар иргэний хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гэм хорын зардалд 531400 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батсуурьт олгож, нэхэмжлэлээс 368500 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн үлдэх 11100100 төгрөгийн гэм хорын зардлаа иргэний хариуцагч байгууллагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д  зааснаар иргэний хариуцагч байгууллага нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч М.Сүх-Очироос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Сүх-Очирын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2010.01.14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т журамлан шүүгдэгч М.Сүх-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сүх-Очирт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         О.ОДНЯМАА   
                      ШҮҮГЧИД         Б.АМИНЧИМЭГ
                                                                Б.НАРАНЧИМЭГ             


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.30 10 Говьсүмбэр аймгийн шүүх Батжаргалын Батзориг Мажигсүрэнгийн Сүх-Очир 080.1., 215.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.05.11 217 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг Мажигсүрэнгийн Сүх-Очир 080.1., 215.3.