Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-08
Дугаар 33
Хэргийн индекс 013/2012/0033/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Б.Ихбаяр
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
216.1. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Ихбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг,  зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэргийг  тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Бат-Эрдэнийн Ихбаярыг :

         -Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

         -Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүйгээр 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Ихбаярт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн Бат-Эрдэнийн Ихбаярын биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Ихбаярын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар Бат-Эрдэнийн Ихбаярт оногдуулсан “2 жилийн хугацаагаар жолоодох эрх хассан” ялын хугацааг нь үндсэн ял болох баривчлах ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, Б.Ихбаяр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8. Б.Ихбаярын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн тус тус шүүгдэгч Б.Ихбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.18 033 Баянгол дүүргийн шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Ч.Энхтуул 091.1.
2013.01.08 33 Баянгол дүүргийн шүүх Довдонгийн Очмандах Б.Ихбаяр 215.2., 216.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.24 191 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Ихбаяр 215.2., 216.1.