Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-16
Дугаар 52
Хэргийн индекс 013/2013/0052/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

1. Мягмарсүрэнгийн Минжсүрэнг бүлэглэж, давтан үйлдлээр, хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

Их тугчин овогт Отгонжаргалын Мөнхзаяаг бүлэглэж, хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар М.Минжсүрэнг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар О.Мөнхзаяаг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. М.Минжсүрэнд оногдуулсан 5 жил 6 сар хорих, О.Мөнхзаяад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. М.Минжсүрэнгийн цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/, О.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. О.Мөнхзаяад авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. О.Мөнхзаяа бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Минжсүрэнгээс 280.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганчөдөрт олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Минжсүрэн, О.Мөнхзаяа нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

                         ШҮҮГЧИД                                              Ц.ОЮУНЧИМЭГ

                                                                                         М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.19 52 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар 147.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.07 289 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар 147.2.