Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-05-09
Дугаар 200
Хэргийн индекс 016/2012/0271/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Э.Ариунбат, Э.Гантулга, Г.Очирпүрэв
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч С.Мөнхгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Халиугчин овогт Эрдэнэцэцэгийн Ариунбат, Бад Цэн овогт Ганбаатарын Очирпүрэв, Харьд овогт Эрдэнэбатын Гантулга нарыг бүлэглэн догшин авирлан танхайрсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ариунбат, Э.Гантулга, Г.Очирпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Ариунбат, Э.Гантулга, Г.Очирпүрэв нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ариунбатын энэ хэрэгт цагдан хоригдсон 150 хоног, ялтан Г.Очирпүрэвийн 21 хоног, ялтан Э.Гантулгын 21 хоногийг эдэлсэн ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Ялтан Э.Ариунбат, Э.Гантулга, Г.Очирпүрэв нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ариунбат, Э.Гантулга, Г.Очирпүрэв нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хүн бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж Г.Очирпүрэвийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст, Э.Ариунбат, Э.Гантулга нарын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст  тус тус даалгасугай.

 

7. Ялтан Э.Гантулга, Г.Очирпүрэв нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Э.Ариунбатад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад байлгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч эс зөвшөөрвөөс гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдаж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                   Ч.ХОСБАЯР



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.