Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-04-06
Дугаар 150
Хэргийн индекс 016/2012/0271/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Г.Батдэлгэр нар
Зүйл хэсэг 113.3. - Хүн худалдаалах
124.2. - Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах
Улсын яллагч Ц.Насанбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Прокуророос шүүгдэгч Боржигин овогт  Бямбасүрэнгийн Бүрнээбаатар, Хорь овогт Ганжамбын Сэлэнгэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр,

шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт холбогдох хүнийг хил давуулан худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ “урьдчилан үгсэн тохиролцсон” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр

шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Б.Бүрнээбаатар, Ж.Сэлэнгэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “байнга зохион байгуулсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Прокуророос шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2012.01.19-ний өдрийн өөрчлөлт орсон Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг нарт мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.10 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Г.Чинзоригт мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.10 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлсэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Багабаньд овогт Гүржавын Батдэлгэр, Сүрэн овогт Ганцэцэгийн Ганзориг нарыг хүнийг хил давуулан худалдаалахыг завдсан, мөн давтан үйлдлээр хүнийг хил давуулан худалдаалсан,

Боржигон овогт Ганзоригийн Чинзориг хүнийг хил давуулан худалдаалсан,

шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бүрнээбаатар, Г.Сэлэнгэ нарыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батдэлгэрийг 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ганзоригийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чинзоригийг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батдэлгэрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Ганзоригийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Бүрнээбаатарыг 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ж.Сэлэнгийг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай 2009.07.09-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Батдэлгэрт оногдуулсан 02 жилийн хорих ялыг, ялтан Г.Ганзоригт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг, ялтан Б.Бүрнээбаатар, Ж.Сэлэнгэ нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Батдэлгэрийн 847 хоног, Г.Ганзоригийн 789 хоног, Г.Чинзоригийн 439 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Бүрнээбаатар 107  хоног, Г.Сэлэнгэ 16 хоног тус тус цагдан хоригдсоныг  дурьдсугай.

8. Хохирогч нараас сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай. 

9. Ялтан нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Г.Батдэлгэрийг сэжигтнээр байцаасан бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт нь хавсаргаж, Г.Чинзоригийн Е-0430190 дугаартай гадаад паспорт, Г.Батдэлгэрийн Е-0579057 дугаартай гадаад паспорт, Б.Бүрнээбаатарын Е 0123519 дугаартай гадаад паспорт, Г.Ганзоригийн Е 0561039 дугаартай гадаад паспорт, Б.Сарнайн Е-0390115 дугаартай гадаад паспортыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгч, 11.200 төгрөг, 5 юань, 300 төгрөг, 27 ширхэг зоосон мөнгийг улсын орлогод оруулж, Г. Ганзоригийн хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 2 ширхэг гар утасны сим карт, гадаад улсын цаасан мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, Г.Батдэлгэрийн Sony Ericsson маркийн гар утас, бор өнгийн түрийвч 1 ширхэг, гар утасны сим картын үүр 2 ширхэг, 13 ширхэг төрөл бүрийн карт, гар утасны 11 ширхэг сим карт, 4 ширхэг бэлгэвч, Б.Бүрнээбаатарын 2 ширхэг сим картын үүр, Г.Ганзоригийн жижиг үүрдэг хүрэн өнгийн цүнхийг буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Б.Бүрнээбаатарт цагдан хорихоор авсан, Г.Сэлэнгэд урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, ялтан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Ялтан Г.Чинзоригоос иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн  /хх-ийн 967/ 1.500.000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжлэлээс чөлөөлж барьцаа өгөгч шүүгдэгч Г.Чинзоригийн эх С.Должинсүрэн /ЦБ57012506/-д буцаан олгосугай.

13. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч болон улсын яллагч эс зөвшөөрвөл түүний гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдаж гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

                                    ШҮҮГЧИД                                                   Ш.ТӨГСГЭРЭЛ

                                                                                                        С.ОЮУНЧИМЭГ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.