Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-12-05
Дугаар 471
Хэргийн индекс 016/2012/0345/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Э.Энхсувд
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Үүлэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржин овогт Эрдэнэбилэгийн Энхсувдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Энхсувдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Энхсувдад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Э.Энхсувд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.5 см урттай цэнхэр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  ялтан Э.Энхсувдад урьд бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Энхсувдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ÄАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.АЛДАР

        ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЧИМЭГ

                                                            Г.БИЛГҮҮН



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.10.31 429 Сүхбаатар дүүргийн шүүх Мөнхбаярын Алдар Г.Уламбаяр 148.4.
2012.12.05 471 Сүхбаатар дүүргийн шүүх Мөнхбаярын Алдар Э.Энхсувд 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.06 061 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Г.Уламбаяр 148.4.
2013.02.06 061 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Г.Уламбаяр 148.4.