Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-28
Дугаар 584
Хэргийн индекс 014/2012/0599/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Барьнын Сарантуяа
Шүүгдэгч Халзангийн Баттулга
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Ж.Отгонбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан Шийтгэх хуулийн 283 284 296 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Зэлмэн овогт Халзангийн Баттулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Х.Баттулгад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

  1. Мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Баттулгын цагдан хоригдсон 489 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Х.Баттулгаас оршуулгын зардал 937.700 төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сум 6-р баг Баруун зуунмод, 10-р гудамж 11 тоот оршин суудаг хохирогч Д.Цэрэндолгорт олгосугай.  

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цустай цаас нэг ширхэг, модон иштэй хүрэн өнгийн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж 2000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд гомдол гаргаж давж заалдах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

  1. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.Баттулгат урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ                                     Ч.ОТГОНБАЯР

 

                                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.11.26 576 Баянзүрх дүүргийн шүүх Барьнын Сарантуяа С.Буянгэрэл 181.2.1
2012.11.28 584 Баянзүрх дүүргийн шүүх Барьнын Сарантуяа Халзангийн Баттулга 091.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.14 137 Нийслэлийн шүүх Хуушааны Эрдэнэсувд Халзангийн Баттулга 091.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.01 204 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Халзангийн Баттулга 091.1.