Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-23
Дугаар 573
Хэргийн индекс 014/2012/0526/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Барьнын Сарантуяа
Шүүгдэгч Д.Саруул Ц.Бямбацэцэг М.Чимэддэлэг Н.Туул Д.Пүрэвсүрэн
Зүйл хэсэг 138.2. - Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих
183.1. - Аюулгүй ажиллагааны журам зөрчих
272.2. - Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах
Улсын яллагч М.Алтанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 284 296 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

  1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дах хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Дэмбэрэлийн Пүрэвсүрэн, Ноёнбогд овогт Найдангийн Туул нарт холбогдох хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Сартуул овогт Цэрэндашийн Бямбацэцэгийг хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн журмыг сахин хангаагүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Мөнх-Очирын Чимэддэлэгийг албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Боржигон овогт Дугарсүрэнгийн Саруулыг барилга, аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар Ц.Бямбацэцэгийг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасаж 3 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Д.Саруулыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасаж 3 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дах хэсэгт зааснаар М.Чимэддэлэгийг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасаж 3 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ц.Бямбацэцэг, Д.Саруул нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, М.Чимэддэлэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүсүгэй.           

 

  1. Шүүгдэгч Д.Саруул, М.Чимэддэлэг, Ц.Бямбацэцэг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Саруул, М.Чимэддэлэг, Ц.Бямбацэцэг нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус бүр тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавьж ажиллахыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн барилгын үйл ажиллагаатай холбоотой 60 хуудас журналыг хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргаж давж заалдах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Шийтгэх тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Саруул, Ц.Бямбацэцэг, М.Чимэддэлэг нарт урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Туул, Д.Пүрэвсүрэн нарт урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.САРАНТУЯА

   

           

 

   



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.07 127 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Д.Саруул Ц.Бямбацэцэг М.Чимэддэлэг Н.Туул Д.Пүрэвсүрэн 138.2., 183.1., 272.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.01 203 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.Саруул Ц.Бямбацэцэг М.Чимэддэлэг Н.Туул Д.Пүрэвсүрэн 138.2., 183.1., 272.2.