Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-09
Дугаар 383
Хэргийн индекс 018/2012/0383/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Боролзойн Халиун
Шүүгдэгч Ч.Алтанхуяг
Зүйл хэсэг
Улсын яллагч З.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэддашийн Алтанхуягийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтанхуягийг 2/хоёр/ жил 6/зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Алтанхуягт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2/хоёр/ жил  10/арав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтанхуягийн цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Хэрэв тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Алтанхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.